2009-05-18 11:54:31
2009-05-18 11:49:15
Иод дутлаар хүн байтугай мал өвчилдөг
2008/09/05 • Сэдэв нь: Монголын мэдээ
-Иймд иод дутлаас сэргийлэх байгууллагууд нутаг ус, мал амьтнаа, хүнээ ч бас давхар анхаарч эхэлсэн-
Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрийгдэлхий нийтээр Иод дутлын эмгэгтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс ч гэсэн энэхүү өдрийн тэмдэглэн өнгөрүүлсээр багагүй хугацаа өнгөрч байна. Дэлхийн 120 гаруй оронд хэрэгжүүлж буй “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх” стратегийг баримтлан, НҮБ-ын Хүүхдийн Сан ба Японы ЖАЙКА, Азийн Хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагатай тэдний тусламж дэмжлэгтэйгээр хүн амаа иоджуулсан давсаар хангах, иоджуулсан давсны чанарт хяналт тавьж аюулгүй байлгах зорилгоор олон ажлыг 1996 оноос хойш зохион байгуулж ирсэн билээ. Харин энэ жил уг өдрийг “Иоджуулсан давс-Оюун ухааныг тэтгэгч” уриан дор зохион байгуулж байна. Иод нь хүний биед зайлшгүй хэрэгтэй бичил тэжээл юм. Иодыг бид шаардлагатай байх хэмжээнд нь хэрэглэж заншиж чадваас бие мах бодийн өсөлт хөгжил,хэвийн үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар сайжрах олон сайн талтай. Мөн иод нь бамбай булчирхайн дааврын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Иод дутахад бамбайн даавар хангалттай хэмжээгээр нийлэгжиж чадахгүй болж хүний бие бялдар; оюун ухааны хөгжилд олон сөрөг нөлөөтэй болдог байна. Улмаар бага насны хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдар ялангуяа оюун ухааныг нь байх ёстой хэвийн хэмжээнээс нь 10-15 хувиар бууруулдаг хүнд ноцтой болох нь тогтоогджээ. Манай улс газрын байршлын хувьд далайн төвшнөөс хэт өндөрлөг далайд гарцгүй орон. Иймд далай тэнгисээс хол нутгийн хувьд далайн гаралтай бүтээгдэхүүн маш үнэтэй байдаг. Харин энэхүү хэрэгцээт иодоо авахын тулд иодыг зөвхөн хоол хүнсний давсанд шингээж идэх боломжтой юм байна. Давсанд иодоо шингээхдээ савлагдаж тээвэрлэгдээд хэрэглэгч бидний rap дээр ирэх явцын хугацаа хэмжээг тооцон хийж явуулдаг гэнэ. Түүнчлэн манай улс хүн амаа иод дутлаас сэргийлэхээс гадна далай тэнгисээс хол байдаг болохоор газар нутгийн өвс ургамал ч иодоор дутагдаж, түүнийг идсэн малын биед иод дутмаг байдаг учир иод дутлаас сэргийлэх байгууллагууд нутаг ус, мал амьтнаа, хүнээ ч бас давхар анхаарч эхэлсэн гэнэ. Одоогийн байдлаар манай улсын нийт хүн ам импортын болон дотоодын үйлдвэрт үйлдвэрлэсэн иоджуулсан давсаар 100 хувь хангагдах боломжтой болсон ажээ. Монгол үйлдвэрийн давс Хятадаас оруулж ирдэг чанамал цагаан давснаас илүү чанартай бор давс үнэтэй байдаг гэнэ. Энэ нь хөдөө орон нутгийн зах газруудад байдаггай холбоотой юм байна. Бүх нийтээрээ хямд төсөр иодтой давсаа хэрэглэж төрөл бүрийн өвчин эмгэг эдийн засгийн том хохирлоос сэргийлж иоджуулсан давс хэрэглэцгээе. Иоджуулсан давсыг хоолоо хуурах буцалгах ямар ч үед хэрэглэхэд тохиромжтой гэж албаны хүн хэллээ. Иод дутлын өдөрлөг ба хяналт шалгалт, үйлдвэрлэлтийн үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг эдгээр байгууллагуудаас зохион байгуулж явуулдаг юм байна.
2009-05-18 11:47:09

(Нийт: 4)